Overview

Ерөнхий нягтлан бодогч Jobs in Mongolia at Premier Group LLC

Title: Ерөнхий нягтлан бодогч

Company: Premier Group LLC

Location: Mongolia

Үндсэн үүрэг:

• Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартын дагуу удирдан зохион байгуулах.

• Санхүүгийн тайлан, татварын тайлан болон хуульд заасан бусад тайлангуудыг үнэн зөв, хугацаанд нь гаргаж тайлагнах.

• Сар, жилийн санхүүгийн хаалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, санхүүгийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангах.

• 8-10 хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн багийг удирдан чиглүүлэх, хөгжүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах.

• Дотоод хяналтын тогтолцоог сайжруулж, санхүүгийн бодлого, журам, үйл ажиллагааны процессыг тасралтгүй боловсронгуй болгох.

• Мөнгөн хөрөнгө, өглөг авлага, үндсэн хөрөнгө, бараа материал, цалин хөлс, татварын бүртгэл болон санхүүгийн бусад үйл ажиллагаанд хяналт тавих.

• Хөндлөнгийн аудит, татварын шалгалт болон төрийн байгууллагуудын хяналт шалгалтыг удирдан зохион байгуулах.

• Гүйцэтгэх захирал болон удирдлагын багт санхүүгийн шинжилгээ, дүгнэлт, зөвлөмж боловсруулан танилцуулж, бизнесийн шийдвэр гаргалтыг дэмжих.

• Компанийн өсөлтийг дэмжихүйц үр ашигтай, ил тод, хуульд нийцсэн санхүүгийн үйл ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:

• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

• Ерөнхий нягтлан бодогч эсвэл санхүүгийн удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.

• Санхүүгийн баг удирдан ажиллаж байсан туршлагатай.

• Санхүүгийн тайлагнал, татвар, цалин, бараа материалын бүртгэл болон холбогдох хууль тогтоомжийн мэдлэгтэй.

• Нягтлан бодох бүртгэлийн стандарт, дотоод хяналтын тогтолцооны талаар гүнзгий мэдлэгтэй.

• Microsoft Excel болон санхүүгийн програм дээр ахисан түвшинд ажиллах чадвартай.

• Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, манлайлах болон багаар ажиллах өндөр ур чадвартай.

• Ёс зүйтэй, хариуцлагатай, нягт нямбай.

• Мэргэшсэн нягтлан бодогч, АССА болон түүнтэй дүйцэх мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.

Хэрэв та санхүүгийн багийг амжилттай удирдан, байгууллагын өсөлт хөгжилд бодит хувь нэмэр оруулах хүсэлтэй бол бид таныг багтаа урьж байна.

📧 И-мэйл: [email protected]

📞 Утас: +976 8001 8071

Зөвхөн анкет сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Upload your CV/resume or any other relevant file. Max. file size: 800 MB.